Skip to content

“Бүтээлч байдал, мэдлэг туршлага” салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

  • by

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумаар “Бүтээлч байдал, мэдлэг туршлага” салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Салбар хэлэлцүүлгийн хоёрдахь хэсэг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт, шинэ боломжууд” сэдвээр явагдсан ба Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний зохицуулагч Э.Тамир илтгэл танилцуулав. Хэлэлцүүлэгт:

ХНХЯ-ны салбарын хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгорзул, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын холбооны санхүүжилттэй төслүүдийн зохицуулагч Г.Пүрэвтогтох, Залуучуудын зохистой хөдөлмөрийн үндэсний сүлжээний зохицуулагч Э.Тамир, “IWFCI Mongolia” байгууллагын ТУЗ-ийн дарга О.Байгаль, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жаргалсайхан нар оролцож, чиглүүлэгчээр Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Алтанбагана нар ажиллалаа.