”МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГОТОЙ УЯЛДСАН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛ:
“УХАМСАРТАЙ МАНЛАЙЛАЛ” хөтөлбөр
УХАМСАРТАЙ
МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь Ажил олгогч, ажилтан хоорондын харилцан ойлголцлыг
нэмэгдүүлэх, нэгтгэхэд нийцсэн зан үйлийн өөрчлөлтийн нэгдсэн талбарыг бий
болгох замаар Монголын анхны “Ухамсартай Манлайлагч Элч” нарын дэмжлэгтэйгээр
тогтвортой хөгжлийн зорилго, олон улсын хөдөлмөрийн стандарт, бизнес ба байгаль
орчин, хүний эрхийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд түүчээлэх юм. Европын Холбооны
санхүүжилттэйгээр НҮБ Хөгжлийн Хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн
Зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих
нь” төслийн хүрээнд дэмжин хэрэгжүүлж буй УХАМСАРТАЙ МАНЛАЙЛАЛ хөтөлбөрт хүнс,
хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо болон барилгын салбарын
нийт 20 ажил олгогч хамрагдаж, хариуцлагатай бизнес, зохистой хөдөлмөр
эрхлэлтийн чиглэлээр чадавхаа бэхжүүлэхээр оролцож байна. IWFCI Mongolia-аас
хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийн үр дүнг оролцогч байгууллагуудын 33,000 гаруй
ажилтан шууд хүртэх боломжтой юм.