IWFCI буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо нь эдийн засаг, нийгэм, шийдвэр гаргах түвшинд Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийн дэмжих зорилгоор 1992 онд Австралийн Мельбурн хотод үүсгэн байгуулагдсан Дэлхийн 17 оронд салбар байгууллагатай ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. IWFCI Mongolia салбар байгууллага нь 2016 онд батламжлагдан 2017 оноос Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна.
IWFCI Mongolia байгууллага нь нийт 100 гаруй гишүүд, гишүүн байгууллагууд, хамтрагч байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилго, НҮБХХ-ийн “Бизнес ба Хүний эрх”, НҮБ ын Хүүхдийн Сангийн “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчмууд”-ыг гишүүн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд олон улсын болон дотоодод чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.