Skip to content

НҮБ-ын Хүүхдийн сан “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР”-т зориулсан ГАЛА арга хэмжээ

1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр бөгөөд 2017 оноос энэ өдрийг “ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангаас уриалсны дагуу олон улсад тэмдэглэх болж, одоогоор 130 гаруй улс нэгдээд байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон IWFCI Mongolia (Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо) нь дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан “ХҮҮХЭД БҮРД ХӨГЖИХ БОЛОМЖ” уриан дор хандивын, ХҮНДЭТГЭЛИЙН ГАЛА АРГА ХЭМЖЭЭ-г түншүүдийн оролцоотой хамтран зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээний зорилго нь алслагдсан болон орон нутгийн бага насны хүүхдүүдийн хөгжил, боловсролд болон гэр бүлд суурилсан сургуулиас өмнөх боловсролын үйл ажиллагааны хамрах хүрээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахад чиглэх юм.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол улсад хөгжлийн стратегийн нэг болох хүүхэд бүрийг бага насны чанартай боловсролд хамруулах зорилтын хэрэгжилтийн хүрээнд “Таблеттай багш” санаачилгыг дэмжин ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг- Боловсролын ерөнхий газар нь “Таблеттай багш” санаачилгыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Одоогоор “Таблеттай багш” санаачилгад 11 аймаг нэгдэж, алслагдсан орон нутгийн 260 гаруй багш, 5000 гаруй хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдын хамт сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөрт нийцсэн боловсролын үйлчилгээнд “гэрээсээ” мэргэжлийн багшийн чиглүүлгээр хамрагдаж байна.
“ХҮҮХЭД БҮРД ХӨГЖИХ БОЛОМЖ” хүндэтгэлийн ГАЛА арга хэмжээнд хүрэлцэн ирснээр алслагдсан болон орон нутгийн 2,500 гаруй хүүхдүүд; эцэг эх, асран хамгаалагчдын хамт бага насны боловсролын үйл ажиллагаанд хамрагдахад хувь нэмэр оруулах юм.
Монгол хүүхэд бүр бага наснаасаа өөрт байгаа боломжоо бүрэн дүүрэн ашиглан хөгжих, өөрийгөө болон хүрээлэн буй орчноо танин мэдэж, улмаар зан үйлээ удирдан чиглүүлдэг, бусадтай харилцах, хамтрах, тулгамдсан асуудлыг бие даан болон хамтран шийдвэрлэх чадвартай, мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг суралцахуйдаа ашиглах, суралцах арга барилтай ирээдүйн идэвхтэй иргэнийг төлөвшүүлэхэд ТАНЫ ОРОЛЦОО үнэ цэнтэй байх болно.

Эрхэм таныг бидэнтэй нэгдэхийг урьж байна. ХҮҮХЭД БҮРД ХӨГЖИХ БОЛОМЖ

Хэзээ: 2024 оны 11 дүгээр сарын 22, Баасан гариг

Хаана: Галлериа Улаанбаатар, Жуулчин хүлээн авалтын танхим

Эхлэх цаг: 18:00

ГАЛА арга хэмжээний тасалбар: 500,000₮

Тасалбарын төлбөр шилжүүлэх данс: 470021817 Худалдаа хөгжлийн банк, ЭОУ чуулган ГҮТББ /Утга хэсэгт өөрийн нэр, утасны дугаар бичин илгээнэ үү/

Тасалбар шууд худалдан авах холбоос:

https://www.ticket.mn/event/2367/

https://www.portal.mn/events/671866adb3ea0f429bd9607d

Дэлгэрэнгүй мэдээллийг: foreign.relations@iwfci.mn цахим хаяг болон 93030100, 86118622 дугаараар холбогдож авна уу